Fnatic болон Void Gaming хамтран GENESIS контроллерыг худалдаанд гаргана

by Саруул Батболд
0 comments

Кибер спортын Fnatic байгууллага тоглоомын удирдлага үйлдвэрлэгч Void Gaming-тэй хамтран ажиллахаа зарлалаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд багийн брэнд өнгө төрхийг шингээсэн GENESIS цувралын контроллер худалдаанд гарахаар болжээ.

Контроллерын урьдчилсан захиалга 1-р сарын 15-нд эхэлнэ. GENESIS нь мэргэжлийн тоглогчдод зориулагдсан бөгөөд стандарт загваруудтай харьцуулахад хэд хэдэн техникийн давуу талтай:

  • Мэдээлэл дамжуулах хурд (Polling rate): 2000 Гц.
  • TMR стикүүд: Стик өөрөө хөдлөх (drift) асуудлаас бүрэн сэргийлэх тусгай технологи.
  • Товчлуурууд: “Хулганы товшилт” (mouse click) механизм ашигласан тул хоромхон зуурт хариу үйлдэл үзүүлнэ.
  • Нэмэлт товчлуурууд: Стандарт контроллероос 10-аар илүү товчлууртай.

Fnatic-ийн хувилбараас гадна Японы кибер спортын ZETA DIVISION брэндэд зориулсан ногоон өнгөтэй хувилбарыг мөн танилцуулсан байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй