Natus Vincere баг TheMongolZ-ийг IEM Cologne 2025 тэмцээний плей-оффын шөвгийн наймд 2:0 харьцаагаар хожлоо.
Тоглолт дараах байдлаар өрнөв:
- Inferno – 22:18 (NaVi-ийн сонголт, нэмэлт цагтай тоглолт)
- Ancient – 13:6 (NaVi-ийн давамгайллаар өндөрлөв)
TheMongolZ эхний мап дээр өрсөлдөөнтэй тоглосон ч хоёр дахь тоглолтод сэргэж чадалгүй ялагдал хүлээлээ.
Харин TheMongolZ баг тэмцээнийг 5-6-р байраар өндөрлүүлж, $40,000 ам.долларын шагнал хүртлээ.
TheMongolZ бүрэлдэхүүн:
- Б.Гарьдмагнай “bLitz”
- М.Содбаяр “Techno4K”
- Б.Өсөхбаяр “910”
- Б.Аюуш “mzinho”
- М.Азбаяр “Senzu”
- Ивээн тэтгэгч: 1xBet
Natus Vincere бүрэлдэхүүн:
- Валерий b1t Ваховский
- Алекси Aleksib Виролайнен
- Дрин Makazze Шакири
- Иван iM Михай
- Игорь w0nderful Жданов
IEM Cologne 2025 нь Германы Кёльн хотод 7-р сарын 23-наас 8-р сарын 3-ны хооронд зохион байгуулагдаж буй бөгөөд нийт шагналын сан нь 1 сая ам.доллар юм. 3-ны хооронд зохион байгуулагдаж буй бөгөөд нийт шагналын сан нь 1 сая ам.доллар юм.