Asian Champions League 2026 з CS2 зарлалаа

by Саруул Батболд
0 comments

Хятадад зохион байгуулагдах Asian Champions League 2026 тэмцээн зарлагдлаа.

Тэмцээнийг Hero Esports зохион байгуулж байгаа бөгөөд CS2-ийн 2026 оны Asian Champions League-т нийт 16 баг оролцоно. Үүнээс:

  • 12 баг нь Valve-ийн Ази тивийн чансаагаар шууд урилгаар оролцоно
  • 4 баг нь хаалттай шалгаруулалтаар шалгарч үндсэн тэмцээнд орно

Хаалттай шалгаруулалтад:

  • 11 баг нь нээлттэй шалгаруулалтаар CN / Asia-Pacific болон SEA бүсээс (6-р сараас 3-р сар хүртэл зохион байгуулагдана, тодорхой товыг хожим зарлана)
  • 4 баг нь Valve чансаагаар орно
  • 1 баг нь Wildcard урилга авч оролцоно

Хаалттай шалгаруулалт 2026 оны 4-р сарын 29-нөөс 5-р сарын 3 хүртэл үргэлжилнэ.

Тэмцээний үндсэн шат:

Asian Champions League 2026 нь 2026 оны 5-р сарын 11-17-ны хооронд БНХАУ-д зохион байгуулагдах бөгөөд нийт шагналын сан нь 150,000 ам.доллар байна.

You may also like

Leave a Comment