Natus Vincere багийн мэргэжлийн CS2 тоглогч, Юстинас “jL” Лекавичус хайртай бүсгүй болох стример Kamil3e-тэйгээ хуримын ёслолоо хийж, олон нийтийн сүлжээнд баярын зураг, сэтгэл хөдлөм мөчүүдийг хуваалцлаа.
jL нь Kamil3e-д 2025 оны шинэ жилийн шөнө гэрлэх санал тавьсан бөгөөд үүнээс өмнө хосууд олон жил үерхэж, хамтдаа киберспортыг хуваалцаж ирсэн юм.
Шинэхэн эхнэр Kamil3e нь өөрөө ч мөн Counter-Strike-д сонирхолтой, FACEIT платформ дээр 2000 гаруй цаг тоглосон туршлагатай стример бөгөөд өмнө нь Twitch дээр тогтмол шууд дамжуулалт хийдэг байжээ. Түүнчлэн тэрээр jL-ийг томоохон тэмцээнүүдэд байнга дагалдан дэмжиж, хамтдаа олон улсад аялан тоглолтод оролцдог байв.
Энэ бол зөвхөн гэр бүлийн амьдралын эхлэл биш, мөн киберспортын ертөнцөд бие биенээ ойлгодог, нэгэн зорилготой хосуудын түүх юм.