BLAST.tv Austin Major 2025: Гуравдугаар шатны тулаанууд тодорхой боллоо

by Саруул Батболд
0 comments

CS2-ын хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох BLAST.tv Austin Major 2025-ийн гуравдугаар шатны хосууд тодорлоо. Плей-оффын эрхийн төлөө нэр хүндтэй багууд тун ширүүн өрсөлдөөнд орохоор байна.

Плей-оффын эрхийн төлөөх тулаанууд:

  • Team Spirit vs Natus Vincere
  • Virtus.pro vs FURIA Esports

Харин хасагдах шатны тоглолтуудад:

  • MOUZ vs Team Liquid
  • paiN Gaming vs Nemiga Gaming

Бусад хослолууд дараах байдлаар тодорсон:

  • Aurora Gaming vs G2 Esports
  • Legacy vs FaZe Clan
  • Team 3DMAX vs Team Vitality
  • The Mongolz vs Lynn Vision Gaming

BLAST.tv Austin Major 2025 тэмцээн 1.25 сая ам.долларын шагналын сантайгаар зохион байгуулагдаж буй бөгөөд гуравдугаар шатны анхны тоглолтууд өнөөдөр Монголын цагаар 23:00 цагаас эхэлнэ.

Сануулан хэлэхэд, манай баг The MongolZ эхний тулаанд ялагдсан ч, хоёр дахь тоглолтод ялалт байгуулсан билээ.



You may also like

Leave a Comment