BLAST.tv Austin Major 2025 тэмцээний гуравдугаар шатны хүрээнд Монголын шилдэг төлөөлөгч The MongolZ баг Team Liquid-ийг Ancient газрын зураг дээр 13:7 харьцаагаар хожиж, тэмцээндээ анхны ялалтаа авлаа.
Энэхүү тоглолтод Хойд Америкийн төлөөлөгч, алдарт тоглогч NAF (Кейт Маркович)-ийн баг болох Team Liquid онооны хувьд мэдэгдэхүйц дутуу байсаар тоглолтыг дуусгасан. The MongolZ багийн хувьд тактик, хурд, хамгаалалт гурвыг маш сайн хослуулж, бүх үе шатыг хяналттай авч явсан нь ялалтад хүрэх гол түлхэц боллоо.
Тэмцээний эхний тоглолтод The MongolZ баг Бразилын FURIA багийн эсрэг 11:13-ийн харьцаатай ялагдал хүлээж, тэмцээнээ 0-1 үзүүлэлттэйгээр эхлүүлсэн ч Team Liquid багийг буулган авч, 1-1 гэсэн чухал үзүүлэлтэд хүрээд байна.
Ингэснээр The MongolZ багийн үзүүлэлт 1 ялалт – 1 ялагдал (1-1) болж, тэмцээний дараагийн шатанд өрсөлдөх боломжоо хадгалж үлдлээ. Харин Team Liquid багийн хувьд энэ нь хоёр дараалсан ялагдал болсон тул 0-2 үзүүлэлттэй багтай шийдвэрлэх тоглолт хийхээр болж байна. Тухайн тоглолтын ялагдагч нь тэмцээнээс хасагдана.
Карт: Ancient
The MongolZ 13:7 Team Liquid
Статус: The MongolZ – 1:1, Team Liquid – 0:2
Шагналын сан: $1,250,000
BLAST.tv Austin Major 2025 тэмцээн нь 2025 оны 6-р сарын 3-наас 22-ны хооронд АНУ-ын Остин хотод зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн шилдэг багууд $1.25 сая ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөж байна.