Tekken 8 тоглоомд “Baki the Grappler”-ийн Южиро Ханмаг анх удаа харууллаа

0 comments

Bandai Namco компани “Tekken 8” тоглоомд “Baki the Grappler” анимегийн Южиро Ханмаг анх удаа харууллаа. Энэхүү дүр нь 2027 оны эхээр тулаант тоглоомын бүрэлдэхүүнд нэгдэх юм.

Баатрын богино хэмжээний тизер бичлэг Рожер Жр.-д зориулсан Tekken 8-ын шинэ трейлерын төгсгөлд гарчээ. Үүнд хөгжүүлэгчид Южирогийн гадаад төрхийг үзүүлж, түүнийг ирээдүйд тоглоомд гарахаар болсныг баталгаажуулсан байна.

Дүрээс гадна Tekken 8-д шинэ тулааны арена нэмэгдэх аж. Южиро Ханмагийн бүрэн хэмжээний трейлерыг 2027 оны нэгдүгээр сарын 17-нд болох “Tekken World Tour”-ийн финалын үеэр үзүүлэх юм.

Үүнээс өмнө гуравдугаар улирлын пассын бүрэлдэхүүнийг Рожер Жр. баяжуулна. Тэрээр 11 дүгээр сарын 16-нд боломжтой болох бөгөөд улирлын пасс эзэмшигчид дүрийг тав хоногийн өмнө авч тоглох эрхтэй аж. Харин Южиро Ханма 2027 оны эхээр Tekken 8 тоглоомд албан ёсоор нээлтээ хийнэ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй