Францын хөлбөмбөгчин Килиан Мбаппе “EA Sports FC 27” хөлбөмбөгийн симулятор тоглоомын “Ultimate” хувилбарын нүүр царайгаар сонгогдлоо. Энэ тухай “EA Sports” студи өөрийн нийгмийн сүлжээн дэх хуудсуудаараа дамжуулан албан ёсоор мэдээлсэн байна.
Тоглоомын бусад хувилбарын нүүр хуудсанд хэн гарах нь одоогоор тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч анхны трейлерийг 7-р сарын 23-нд олон нийтэд танилцуулахаар зарласан бөгөөд хөгжүүлэгчид энэ үеэр энэ жилийн тоглоомын гол шинэчлэлтүүдийг дэлгэрэнгүй танилцуулах төлөвтэй байна.
Мбаппегийн хувьд энэ нь анхны тохиолдол биш юм — тэрээр өмнө нь “EA Sports”-ийн тоглоомуудын нүүр царайгаар гурван удаа сонгогдож байсан билээ. Мөн тэрээр 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий шилдэг мэргэн бууч болж, “Алтан шаахай” шагналыг хүртээд байгаа юм.