PGL-ээс CS2-ын “Masters Bucharest 2026” тэмцээний оролцогчдыг зарлалаа

by Саруул Батболд
0 comments

PGL-ээс ирэх 10-р сарын 24-нөөс 31-ний хооронд Бухарест хотноо зохион байгуулагдах “PGL Masters Bucharest 2026” тэмцээнд уригдсан 12 багийг албан ёсоор зарлалаа. Энэхүү тэмцээн нь “PGL Singapore Major” тэмцээний урилгын эцсийн хугацаа дуусахын өмнөхөн өндөрлөх юм.

The MongolZ баг сүүлчийн урилгыг авлаа

Урилгаас татгалзсан цорын ганц хүчирхэг баг нь “Team Falcons” байсан бөгөөд үүний ачаар сүүлчийн эрх “1xBet Mongolia”-ийн дэмжлэгтэйгээр шинэчлэгдсэн бүрэлдэхүүнээрээ оролцож буй Монголын “The MongolZ” багт шилжсэн байна.

Тэмцээнд дараах шилдэг багууд оролцоно:

  • Шилдэг урилга авсан багууд: Team Spirit, Team Vitality, Natus Vincere, FURIA, G2 Esports.
  • Одоогийн аварга: Цолоо олон улсын шинэчилсэн бүрэлдэхүүнээрээ хамгаалах гэж буй “Aurora” баг.
  • Бусад уригдсан багууд: “IEM Cologne” тэмцээнд амжилттай оролцсон “BB Team” болон “9z” багууд.

Өнгөрсөн жилийн финалист “Legacy” баг энэ удаад даагаа нэхэхийг оролдох бөгөөд тэд бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, Гильерме “saadzin” Пачекогийн оронд Сантино “try” Ригалийг тоглуулахаар болжээ.

Өөр дөрвөн эрхийг 9-р сард болох Европ, Ази, Америк тивийн бүсийн урьдчилсан шатны ялагчдад олгох аж. Тэмцээн Швейцар системээр явагдаж, шилдэг найман баг плей-оффт шалгарах бөгөөд аваргын төлөөх тоглолт “Bo5” (Best of 5) форматаар зохион байгуулагдана.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй