“Liquid” баг “Logitech G Play Connect 2026” тэмцээний хэсгийн шатны тоглолтуудад ахлах дасгалжуулагч Виктор “flashie” Тамаш Беагүйгээр оролцохоор боллоо. Унгар мэргэжилтэн эмэгтэй дүүгийнхээ хуриманд оролцох болсон тул түүнийг багийн шинжээч Жей “DeMars DeRover” Ли орлон, дасгалжуулагчийн үүргийг түр гүйцэтгэнэ.
Өмнө нь “Liquid” багийн хувийн шалтгааны улмаас тэмцээнийг өнжиж буй Марио “malbsMd” Самайоагийн оронд Владан “VLDN” Радевич тоглохоор болсноо мэдээлж байсан юм.