IEM Cologne Major 2026: “BB Team” болон “9z Team” багууд эхний хожлоо байгууллаа

by Саруул Батболд
0 comments

IEM Cologne Major 2026” тэмцээний гуравдугаар шатны (Stage 3) эхний тойргийн тоглолтууд өндөрлөж, “BB Team” болон “9z Team” багууд чухал ялалт байгуулан тэмцээнээ амжилттай эхлүүллээ.

Эхний өдрийн тоглолтууд туйлын өрсөлдөөнтэй, ширүүн уур амьсгал дунд өрнөж, хоёр тоглолт хоёулаа шийдвэрлэх гурав дахь газрын зураг дээр шийдэгдсэн юм.

  • BB Team 2:1 The MongolZ Оросын бүрэлдэхүүн эхний Dust2 зураг дээр 11:13-аар манай багт дарагдсан ч, удаах Mirage зураг дээр 13:6-аар тоог тэнцүүлж, улмаар шийдвэрлэх Ancient зураг дээр 13:11-ээр хүндхэн хожил байгуулав.
  • 9z Team 2:1 PARIVISION Зэрэгцээ явагдсан тулаанд Өмнөд Америкийн “9z Team” баг Overpass зураг дээр 13:1-ээр илүүрхэж тоглолтыг эхлүүлсэн. Тэд Dust2 дээр 8:13-аар бүдэрсэн ч, эцсийн Inferno зураг дээр өрсөлдөгчөө 13:9-өөр буулган авч чадлаа.

Хэсгийн одоогийн байрлал

Эхний тойргийн үр дүнгээр багуудын дараагийн шатны оноолт хаашаа шилжих нь тодорхой болов:

  • 1:0 бүлэг (Дээд хүснэгт): BB Team, 9z Team
  • 0:1 бүлэг (Додоод хүснэгт): The MongolZ, PARIVISION

Манай “The MongolZ” багийн хувьд дараагийн тоглолтондоо заавал хожих шаардлагатай доод хүснэгт рүү шилжиж байна.

“IEM Cologne Major 2026” тэмцээн 2026 оны 6 дугаар сарын 2-ноос 21-ний өдрүүдэд Германы Кёльн хотноо зохион байгуулагдаж байна. Дэлхийн шилдэг 32 хамт олон $1,250,000 ам.долларын шагналын сангийн төлөө ширүүн өрсөлдөж байгаа бөгөөд аваргын тэмцээн нийт 4 үе шатаас (Stage 1, Stage 2, Stage 3 болон Плей-офф) бүрдэж байгаа юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй