FURIA баг “Thunderpick World Championship 2026”-ийн аварга боллоо

0 comments

Counter-Strike 2-ын “Thunderpick World Championship 2026” тэмцээн өндөрлөлөө. Тэмцээний шийдвэрлэх гранд-финалд FURIA баг BB Team-ийг 3:2-ын харьцаагаар буулган авч, аваргын цомыг өргөлөө.

Цувралын эхний тоглолт болох Dust2 зураглалд FURIA 13:6-аар итгэл төгс ялалт байгуулж эхлүүлсэн ч BB Team дараагийн Ancient (19:16) болон Nuke (13:9) зураглалуудад дараалан хожиж, тэргүүллийг гартаа авсан юм. Гэсэн хэдий ч FURIA хүчтэй эргэн ирэлт хийн Mirage (13:11) болон Cache (13:6) зураглалуудад өрсөлдөгчөө дараалан хожсоноор цувралыг өөрсдийн талд амжилттай өндөрлүүлж чадлаа.

Энэхүү ялалт нь FURIA багт 500 мянган ам.долларын шагнал авчирсан бол дэд байр эзэлсэн BB Team 250 мянган ам.долларын шагнал хүртжээ.

“Thunderpick World Championship 2026” тэмцээн 10 дугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд Мальта улсад зохион байгуулагдсан бөгөөд нийт шагналын сан нь 1 сая ам.доллар байв.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй