Кайке “KSCERATO” Серато “Thunderpick World Championship 2026” тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогчийн (MVP) шагналыг хоёр дахь удаагаа дараалан хүртлээ. Энэ нь FURIA багийн одын хувьд тус тэмцээнээс авч буй хоёр дахь MVP шагнал бөгөөд тэрээр анх 2025 оны 10 дугаар сард уг шагналын эзэн болж байсан билээ.
Бразил тамирчин финал эхлэхээс ч өмнө уг шагналын өрсөлдөөнд илт давуу байдалтай байв: эхний гурван цувралын турш түүний дундаж рейтинг 1.52 байсан төдийгүй эхний долоон зураглалд тоглохдоо бүгдэд нь буюу долоон удаа зураглалын шилдэг тоглогчоор (POTM) нэрлэгджээ.
BB Team-ийн эсрэг хийсэн финалын тоглолтод KSCERATO өндөр ур чадвараа үргэлжлүүлэн харуулсан юм. Тэрээр Dust2 зураглалыг 1.83 гэсэн өндөр үнэлгээтэй дуусгасан бол Mirage дээр хагасын тоглолтыг 1.85 үзүүлэлттэй гүйцэтгэж, FURIA баг өрсөлдөгчөө 13:11-ээр буулган авахад гол туслалцаа үзүүлэв.

BB Team-ийн Кирилл “Magnojez” Родновын зүгээс хүчтэй өрсөлдөөн үзүүлж байсан хэдий ч Бразил тоглогч финал дуусах хүртэл шагналыг хүртэх гол фаворит хэвээр байлаа.
Энэхүү шагнал нь KSCERATO-ийн 2026 оны хамгийн тод томүүн амжилт болж байна. Тэрээр энэ онд өмнө нь EVP-ийн дөрвөн шагналыг авч, найман ч LAN тэмцээнийг 1.20-оос дээш рейтингтэй өндөрлүүлээд байсан юм. Харин энэ удаагийн “Thunderpick World Championship”-д түүний эцсийн дундаж рейтинг 1.34-тэй гарав.