“FISSURE Playground 3” CS2 тэмцээний хэсгийн шатны тоглолтууд үргэлжилж, плей-оффт шалгарсан эхний багууд тодорлоо. “FURIA”, “Legacy”, “MIBR” болон “BB” багууд шаардлагатай ялалтуудыг авснаар дараагийн шатанд шалгарах эрхээ авсан бол “GamerLegion”, “BIG”, “FaZe” болон “The MongolZ” багууд тэмцээнээ дуусгалаа.
Тоглолтуудын үр дүн
A хэсэг:
- MIBR 2:0 9z
- Astralis 2:0 BB
- G2 2:1 BIG
- 5STAR 2:0 The MongolZ
B хэсэг:
- FURIA 2:0 PARIVISION
- Alliance 2:0 Legacy
- TYLOO 2:0 GamerLegion
- FaZe 2:1 M80
Плей-оффт шалгарсан болон хасагдсан багууд
B хэсгээс “FURIA” баг “PARIVISION”-ийг 2:0-ээр хожин хамгийн эхэнд плей-оффын эрхээ авсан бол “Legacy” баг өмнөх ялалтынхаа ачаар мөн дараагийн шатанд шалгарах болзлоо хангалаа.
A хэсгээс “MIBR” баг “9z”-ийг 2:0-ээр буулган авсан бол “BB” баг “Astralis”-т 0:2-оор хожигдсон ч плей-оффт шалгарсан багуудын тоонд үлдэж чадсан байна.
Доод сүлжээний тоглолтуудын дүнгээр “GamerLegion”, “BIG”, “FaZe” болон “The MongolZ” багууд тэмцээнээ зогсоолоо. Эдгээр дөрвөн баг 13-16 дугаар байр эзэлж, тус бүр 5,000 ам.долларын шагналын мөнгө, мөн клубийн 10,000 ам.долларын олголтыг авч байна.
Үлдсэн багууд дараагийн шатны эрхийн төлөө дээд болон доод сүлжээний тоглолтуудад үргэлжлүүлэн өрсөлдөх юм.