CS2-ын шинэчлэлт: Boulder болон Poseidon зурагт орсон өөрчлөлтүүд, хөдөлгөөний алдааг засав

0 comments

Valve компани Counter-Strike 2 тоглоомдоо шинэчлэлт орууллаа. Уг шинэчлэлтээр Воркшоп (Workshop)-ийн хоёр газрын зурагт өөрчлөлт оруулснаас гадна хана даган явахад хөдөлгөөний хурд санамсаргүй байдлаар нэмэгддэг байсан алдааг зассан байна.

Boulder болон Poseidon газрын зурагт орсон өөрчлөлтүүд

Boulder газрын зургийн зохион байгуулалтад хэд хэдэн засаж сайжруулалт хийснээр өнцгүүдийг илүү шахаж, санамсаргүй харагддаг байсан өнцгүүдийг хаалаа. B цэгийн хаалгануудын байршлыг өөрчилж, төв хэсэг (mid) рүү харах өнцгийг дарагдуулсан бөгөөд B цэг дэх халхавчны хэмжээг багасгажээ. Мөн B short дээрх байшингийн байршлыг доторшоо шилжүүлж, төвийн хаалганаас аюулгүй бүс үүсгэсэн байна. A дээд өрөөний ширээн доор хаалт нэмж, барилгын шатнаас хөл харагддаг байсан өнцгийг хаасан ба төвийн хаалга болон B main-ий хөшгийг нэвт буудах (wallbang) боломжийг заслаа.

Poseidon газрын зурагт зориулсан шинэчлэлтэд шинэ бөмбөгний дизайн багтсан бөгөөд Apollo Cafe-ийн ойролцоох харагдах орчныг сайжруулж, hell болон heaven бүсүүдийн хоорондох залгааг илүү нягт болгосон байна.

Өөрчлөлтүүдийн бүрэн жагсаалт

Boulder

  • B цэгийн хаалгануудын байршлыг өөрчилж, төвийн өнцгүүдийг хаасан
  • B цэг дэх халхавчны хэмжээг багасгасан
  • B short-ын байшийг доторшоо шилжүүлж, төвийн хаалганаас аюулгүй бүс үүсгэсэн
  • A дээд өрөөний ширээн доор хаалт нэмж, барилгын шатнаас хөл харагддаг байсан өнцгийг хаасан
  • Төвийн хаалга болон B main-ий хөшгийг нэвт буудах боломжийг зассан
  • Алслагдсан цэцэг, ургамлын гадаргууд зориулсан нэмэлт LOD оруулсан
  • VVIS объект дутуу байсныг зассан
  • T spawn-ы ойролцоох гэрэл алдагдах доголдлыг арилгасан

Poseidon

  • Шинэ бөмбөгний загвар оруулсан
  • Apollo Cafe-ийн ойролцоох харагдах орчныг сайжруулсан
  • Hell болон heaven бүсүүдийн залгааг сайжруулсан

Тоглоомын явц (Gameplay)

  • Хана даган хөдлөхөд тоглогчийн хурд хэт ихэсдэг байсан алдааг зассан

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй