2026 оны 7-р сарын 7-ны орой EA болон CD PROJEKT RED компаниуд “Apex Legends x Cyberpunk” эвентээ танилцууллаа. Cyberpunk 2077 болон Edgerunners-той хамтрах энэхүү ажлын хүрээнд тоглоомонд сэдэвчилсэн скинүүд нэмэгдэх бөгөөд бүх контент 7-р сарын 14-нөөс эхлэн бэлэн болно.
Apex Legends-д Ви (V)-гийн эрэгтэй, эмэгтэй хувилбарын дүрүүдээс гадна Дэвид, Люси, Ребекка, Панам нарын скинүүд гарах юм. Үүнээс гадна тоглогчид зэвсгийн шинэ скинүүд авах боломжтой бөгөөд тэдгээрийн дунд Cyberpunk 2077 тоглоомын домогт “Скиппи” Alternator багтжээ.
Мөн энэхүү эвентээр Найт Сити (Night City) стилиэр шинэчилсэн “E-District” зураглал, Wildcard горим дахь “Cyberware” өөрчлөлтүүд болон бусад сэдэвчилсэн контентууд нэмэгдэнэ. Энэхүү хамтрал PC, PlayStation, Xbox болон Nintendo Switch платформ дээр гарна.
2 comments
Энэ хамтын ажиллагаа үнэхээр гоё сонсогдож байна
Шинэ скинүүд нь ямар гарах бол гэж хүлээж байна