13
Bandai Namco компанийн зүгээс TEKKEN World Tour 2025 (TWT2025)-ийн албан ёсны бүх тэмцээний жагсаалтыг нийтэллээ.
Тэмцээнүүдийг дөрвөн үндсэн төрөлд хуваасан бөгөөд эдгээр нь Master+, Master, Challenger, Dojo юм. Үүнээс Master+ болон Master ангилал хамгийн өндөр оноо олгодог, ач холбогдолтой төрөлд тооцогдоно.
Master+ ангиллын 3 EVO тэмцээн:
- EVO Japan 2025 – Токио, Япон | 5-р сарын 8–11
- EVO Las Vegas 2025 – Лас Вегас, АНУ | 8-р сарын 1–3
- EVO France 2025 – Ницца, Франц | 10-р сарын 10–12
Master ангиллын 9 тэмцээн:
- Combo Breaker 2025 – Шаумбург, АНУ | 5-р сарын 21–24
- Battle Arena Melbourne 15 – Мельбурн, Австрали | 5-р сарын 31 – 6-р сарын 1
- CEO 2025 – Орландо, АНУ | 6-р сарын 13–15
- The MIXUP 2025 – Лион, Франц | 7-р сарын 5–6
- Punishment 4 – Боливи | 9-р сарын 20–21
- Paradise Game Battle – Кот-д’Ивуар | 10-р сарын 18–19
- SOOP Super Arena – БНСУ | 11-р сарын 1–2
- Clash of the Olympians 2025 – Грек | 11-р сарын 15–16
- Thaiger Uppercut 2025 – Тайланд | 11-р сарын 29–30
Challenger тэмцээн:
- Нийт 21 тэмцээн Challenger төрөлд багтаж байгаа бөгөөд тэмцээн тус бүрт оноо цуглуулах боломжтой.
Dojo тэмцээнүүд:
- Dojo төрөлд хүссэн хүн бүр бүртгүүлж, тэмцээн зохион байгуулах эрхтэй.
- Оноо олгох эсэхийг TWT зохион байгуулагчид шийдвэрлэнэ.
- Dojo тэмцээний бүртгэл 4-р сарын 15-нд эхэлнэ.
Tekken World Tour 2025 нь 5-р сарын 9-нд эхэлж, 2025 оны сүүлч хүртэл үргэлжилнэ. Тэмцээний сүүлчийн шат болох Tekken World Tour Finals 2025-ийн товыг EVO Las Vegas 2025-ийн төгсгөлд зарлах магадлал өндөр байна.
2 comments
Шуурхай! Хуваарь эцэст нь нийтлэгдсэн байна – та хаана үзэх, хэнийг дэмжихээ төлөвлөж болно!
Энэ улирал халуун байх болно гэж амлаж байна! Монголын зарим тоглогчид ч гэсэн тодорхой хэмжээний тоглолт үзүүлнэ гэж найдаж байна