Sony компани PlayStation-ий хэрэглэгчдэд дуут болон бичвэр чат ашиглах эрх олгохын тулд насны баталгаажуулалтыг заавал хийлгэхээр болжээ. Энэ тухай “Insider Gaming” хэвлэл PlayStation-ий хэрэглэгчдэд очиж буй цахим захидалд үндэслэн мэдээлсэн байна.
Насны баталгаажуулалт хийх үйл явц дэлхий даяар хэрэгжих бөгөөд хэрэв тоглогч насаа баталгаажуулахаас татгалзвал бусад үйлчилгээг хэвийн ашиглах боломжтой ч үндсэн болон бичвэр чат ашиглах эрх нь хаагдах юм. “Sony”-ийн зүгээс уг баталгаажуулалтыг яг хэзээнээс эхлэн шаардах тодорхой хугацааг хараахан зарлаагүй байна.

Саяхан Discord болон Roblox зэрэг томоохон платформууд хүүхэд, залуучуудын аюулгүй байдлыг хангах үүднээс насны хяналтын янз бүрийн арга хэмжээнүүдийг авч эхэлсэн билээ. Эдгээр өөрчлөлтүүд нь тоглоомын ертөнц дэх залуу үеийнхний аюулгүй байдлыг хамгаалахад чиглэж байгаа юм.