Google компани жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг Google Play’s Best Games 2025 шагналын ялагчдыг албан ёсоор зарлав. Энэ жилийн гол шагнал болох “Онцлох тоглоом” цолыг алдарт Pokémon цуврал дээр үндэслэн бүтээгдсэн гар утасны картын тоглоом Pokémon TCG Pocket хүртлээ.
Албан мэдэгдэлд дурдсанаар, 2025 онд платформ дээр хамгийн амжилттай, шинэлэг бөгөөд тоглогчдоос өндөр үнэлгээ авсан дараах бүтээлүүд нэрлэгджээ:
- “PC хувилбарын шилдэг тоглоом”— Odin: Valhalla Rising
- “Шилдэг бие даасан тоглоом” — Chants of Sennaar
- “Шилдэг олон платформтой тоглоом” — Disney Speedstorm
- “Шилдэг олон тоглогчтой тоглоом” — Dunk City Dynasty
- “Шилдэг шинэчлэлттэй тоглоом” — Wuthering Waves
- “Play Pass-ийн шилдэг тоглоом” — Dredge
- “Богино хугацаанд тоглоход хамгийн тохиромжтой тоглоом” — Candy Crush Solitaire
- “Шилдэг өгүүлэмжтэй тоглоом” — Disco Elysium
Эдгээр тоглоомууд нь 2025 онд Google Play платформ дээр хамгийн их анхаарал татсан бөгөөд тоглогчид болон шүүмжлэгчдийн дунд өндөр үнэлгээ авсан тоглоомуудын шилдгүүдээр тодорлоо.