Battlefield 6 арванхоёрдугаар сарын сүүлээр нэг долоо хоног үнэгүй болно

by Саруул Батболд
0 comments

Battlefield Studios Battlefield 6 болон Battlefield REDSEC тоглоомуудад зориулсан анхны улирал “Калифорнийн эсэргүүцэл”-ийг танилцуулж, мөн Battlefield 6-ийн хугацаатай үнэгүй туршилтын боломжийг зарлалаа.

11-р сарын 25-аас 12-р сарын 2 хүртэл бүх тоглогчид Battlefield 6-ийг үнэгүй туршиж, таван тоглоомын горим болон гурван газрын зурагт хандах боломжтой. Энэ хугацаанд тоглоомын динамик, олон тоглогчдын тулааны орчинг бүрэн мэдрэх сонголт нээгдэнэ.

Үүнээс өмнө 1.1.1.5 дугаартай шинэчлэлтээр бүтээлийн тогтвортой байдлыг сайжруулж, зэвсгийн нарийвчлалыг нэмэгдүүлэн, тээврийн хэрэгслийн алдаанууд болон зарим тоглоомын горимуудын асуудлыг зассан билээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй