8
Саудын Арабын Эр-Рияд хотод болсон гурван сая ам.долларын шагналын сантай “PUBG Mobile World Cup 2025” тэмцээн амжилттай өндөрлөлөө. Тус тэмцээнд Төв болон Өмнөд Азийг төлөөлөн оролцсон Монголын Alpha Gaming баг амжилттай тоглож, гуравдугаар байрыг эзэллээ.
Alpha Gaming багийн энэ амжилтаар тэд 222 мянган ам.долларын шагнал хүртсэн бол багийн ахлагч Dok (У.Дөлгөөн) нь тэмцээний “Үнэ цэнтэй тоглогч” хэмээх нэр хүндтэй шагналын эзэн болж, 50 мянган ам.долларын шагнал гардаж авсан юм.