Riot Games албан ёсоор зарласнаар VALORANT Champions 2026 тэмцээн Хятадын Шанхай хотод зохион байгуулагдах боллоо. Энэхүү мэдэгдлийг VALORANT-ийн Хятадын албан ёсны аккаунтаар анх хуваалцсан бөгөөд 2024 онд VCT Masters-ийг хүлээн авсан Mercedes-Benz Arena-д дахин буцаж ирж буйг илтгэж байна. Гэсэн ч одоогоор тэмцээний нарийн огноо болон байршил бүрэн батлагдаагүй байна.
VALORANT Champions — анх удаа Хятадад
Энэхүү шийдвэр нь VALORANT-ийн дэлхийн аваргын тэмцээн анх удаа Хятадад зохион байгуулагдаж буйг илэрхийлж байна. Өмнөх жилүүдэд тэмцээн дараах хотуудад болсон:
2021 – Берлин, Герман
2022 – Истанбул, Турк
2023 – Лос Анжелес, АНУ
2024 – Сөүл, БНСУ
2025 – Парис, Франц
2025 оны Champions тэмцээн Les Arènes болон Accor Arena-д 9–10-р сард болох ба дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөх юм.
Мөн Riot Games өмнө нь 2027 оны VCT тэмцээнийг Америк тивд буцаан зохион байгуулахаа мэдэгдсэн ч яг аль оронд болох нь одоогоор тодорхойгүй байна.
Хятадад VALORANT-ийн өсөлт
Riot Games ийн мэдэгдсэн байна:
“2024 оны Masters Shanghai тэмцээн дүүрэн үзэгчтэй Mercedes-Benz Arena, дээд амжилт тогтоосон үзэлт болон эрч хүчээр дүүрэн хотын хамт үнэхээр амжилттай болсон. Тиймээс бид эргэж ирэх ёстойгоо мэдэж байлаа.”
VALORANT болон ерөнхийдөө eспорт Хятадад асар том тоглогчийн бааз, үзэгчдийн анхаарлыг татаж чадсан. Хятадын зах зээлд шууд дамжуулалт болон тэмцээн зохион байгуулалт нь гол нөлөөтэй хэвээр байна.
2025 онд ч мөн League of Legends World Championship Бээжин, Шанхай, Чэндү зэрэг хотуудад зохиогдохоор төлөвлөгдөж байгаа нь Хятадын eспорт дахь байр суурийг улам бататгаж буй хэрэг.
Шанхай дахь тэмцээний хүрээнд тусгай арга хэмжээнүүд
Riot Games-ийн мэдэгдэлд дурдсанаар Champions 2026 тэмцээний үеэр Шанхай хотын гудамж, нийтийн орчинд нэмэлт ивээн тэтгэлэг, соёлын арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Энэ төрлийн арга хэмжээг Riot өмнө нь Mid-Season Invitational 2023 зэрэг eспортын томоохон арга хэмжээний үеэр мөн ашиглаж байсан.
Riot дараах байдлаар тэмдэглэсэн байна:
“Тэр тэмцээн бидний итгэж байсан зүйлийг баталсан: Шанхай бол зүгээр нэг бэлэн байгаа биш, харин VCT-гийн жилийн хамгийн том тэмцээнийг хүлээн авах бүрэн боломжтой хот юм… Champions 2026 бол VALORANT-ийн хамгийн дээд түвшний өрсөлдөөн, мөн VCT CN-ийн эх орон болсон үзэгчдийн хүчирхэг дэмжлэгийг дахин харуулах мөч болно. Edward Gaming, Wolves болон бусад шинээр хүч түрэн гарч ирж буй багуудын ард зогсож буй үнэнч фэнүүд бол үүний баталгаа.”