Capcom дараагийн Resident Evil-ийг шинэ RPG элемент, сонирхолтой үйл явдлаар баяжуулна
Resident Evil 9 тоглоомын талаар анхны албан бус дэлгэрэнгүй мэдээллүүд цахим орчинд нийтлэгджээ. Энэхүү цувралын шинэ анги нь 2026 оны 2-р сарын 27-нд PC, PlayStation 5, Xbox Series X/S платформууд дээр гарахаар товлогдоод байна.
Шинэ баатар, шинэлэг RPG элементүүд
Capcom-ын туршлагатай хөгжүүлэгч Коси Наканиси (RE7, Revelations, The Mercenaries 3D зэрэг төслүүд дээр ажилласан) тус тоглоомын хөгжүүлэлтэд оролцож буйгаа баталсан бөгөөд түүний хэлснээр:
“Бид тоглогчдод RE7-гийн адилаар жихүүдэс хүргэм орчин, шинэ гол дүр баатар, RPG төрлийн элементүүдийг танилцуулах болно.”
Тоглоомын бүтцийн хувьд Resident Evil: Revelations-тэй төстэй байхаар төлөвлөгдсөн боловч цувралын үндсэн үйл явдалтай шууд холбоотой байх аж. Гэхдээ энэ холбоос нь урьд өмнө харагдаагүй талаас хийгдэх болно.
Трейлерт юу харагдав?
Албан ёсны анхны трэйлер болох Resident Evil: Requiem-д шаргал үстэй, FBI-д ажилладаг эмэгтэй мөрдөгч гол дүр болж гарч ирнэ. Тэрээр хачирхалтай өвчлөлийн улмаас хүмүүс нас барах болсон нууцыг мөрдөж эхэлнэ. Гэвч нэг мэдэхэд өөрөө мэс заслын ширээн дээр ухаангүй хэвтэнэ.
Трейлерийн эхэнд түүний эхийн эмгэнэлт үхэл дурдагдах бөгөөд энэ нь цаашдын үйл явдлын гол түлхүүр байж магадгүй хэмээн фэнүүд таамаглаж байна.