Take-Two Interactive компанийн санхүүгийн тайланд дурдсанаар, Borderlands цуврал тоглоомуудын нийт борлуулалт 93 сая хувь давж, франшизын түүхэн дээд амжилт шинэчлэгдлээ. Энэхүү амжилт нь Borderlands 4-ийн албан ёсны нээлтийн өмнөхөн зарлагдсан бөгөөд салбарын шинжээчдийг гайхшруулаад байна.
Borderlands 2 — хамгийн амжилттай, Borderlands 3 — хамгийн хурдан зарагдсан
- Borderlands 2 – 30 сая хувь борлуулж, франшизын хамгийн амжилттай тоглоом хэвээр байна.
- Borderlands 3 – 22 сая хувь борлогдсон бөгөөд шүүмжлэл дагуулсан ч хамгийн хурдан борлуулалттай цолыг эзэмшиж байна.
Tiny Tina’s Wonderlands — шинэ хэрэглэгчдийг татаж чадсан спин-офф
Хэдий албан ёсны борлуулалтын тоо зарлагдаагүй ч Tiny Tina’s Wonderlands тоглоом нь хэрэглэгчдийн 40% нь өмнө нь Borderlands тоглож байгаагүй шинэ тоглогчид байсан гэдгийг нотолсон байна. Энэ нь франшизын эрэлт буураагүйг харуулж байгаа ажээ.
Borderlands 4 — шинэ үеийн тоглоомын механик, хар хошин шогийг амласаар
Шинээр зарлагдсан Borderlands 4 тоглоом нь:
- Мини газрын зурагны оронд луужин (компас) ашиглах
- “Лицензтэй эд анги” системээр зэвсэгийн хэсгүүдийг өөр өөр үйлдвэрлэгчдээс хослуулах боломжтой
- Тоглогчийн дүрийн тохируулга урьд байгаагүй гүнзгийрнэ
- Летдэг аварга загас унах зэрэг онцлог шинж чанараараа хэрэглэгчдийг догдлуулж байна.
Гэсэн ч Borderlands 3-ийн хүлээлтээс доогуур үнэлгээ авсан түүхээс үүдэн фэнүүд болгоомжтой хандаж буй. Шинжээчдийн үзэж байгаагаар, Gearbox Software зөвхөн амжилтаа давтах биш, шинэ стандарт тогтоох шаардлагатай гэж онцолж байна.
Хэзээ, хаана гарах вэ?
Borderlands 4 тоглоомыг 2025 оны 9-р сарын 12-нд албан ёсоор нээх бөгөөд дараах платформ дээр гарна:
- PC
- PlayStation 5
- Xbox Series X/S
- Nintendo Switch 2