VALORANT Masters Toronto 2025 тэмцээний швейцарь шатны бүх тоглолт дуусч, плей-оффт шалгарсан найман баг тодорлоо. Эцсийн хоёр эрхийг Хятадын Wolves Esports болон Азийн Paper Rex багууд авсан байна.
Wolves Esports Bilibili Gaming багийг ялж, эрхээ авлаа
Швейцарь шатны сүүлийн өдөр хятадын багуудын хоорондох дерби тулаанд Wolves Esports баг Bilibili Gaming-ийг 2:0 харьцаатайгаар яллаа. Тоглолтын оноо:
- Ascent: 13:5
- Split: 13:10
Энэ ялалт Wolves багт 2 ялалт, 1 ялагдлын үзүүлэлттэйгээр плей-оффт шалгарах боломжийг олгосон юм.
Paper Rex европын Team Liquid-ийг буулган авч плей-оффт нэвтэрлээ
Хоёр дахь тоглолтод Азийн шилдэг багуудын нэг Paper Rex Европын Team Liquid-ийг 2:1 харьцаагаар буулган авсан байна. Тоглолт дараах байдлаар өрнөв:
- Split: 13:15 (ялагдал)
- Sunset: 13:5 (ялалт)
- Lotus: 14:12 (ялалт)
Ингэснээр Paper Rex баг плей-оффын сүүлийн эрхийг авсан бол Team Liquid болон Bilibili Gaming багууд тэмцээнээ өндөрлүүлж, тус бүр 25 мянган ам.долларын шагналтайгаар 9–10-р байранд орлоо.
Плей-оффт шалгарсан 8 баг
Баг | Бүс нутаг |
---|---|
XLG Esports | Хятад |
Fnatic | EMEA |
RRQ | Номхон далай |
Paper Rex | Номхон далай |
Gen.G | Номхон далай |
G2 Esports | Америк |
Sentinels | Америк |
Wolves Esports | Хятад |
Плей-оффын эхний тоглолтууд — 6-р сарын 13
- G2 vs Paper Rex – 19:00 (Улаанбаатарын цагаар)
- XLG vs Sentinels – 22:00 орчим
VALORANT Masters Toronto 2025 тэмцээн 6-р сарын 7-22-нд Канадын Торонто хотод зохион байгуулагдаж байгаа ба нийт 1 сая ам.долларын шагналын сантай.