29
Riot Games компани 10.09 хувилбарыг VALORANT тоглоомд гаргалаа. Энэ удаагийн шинэчлэлт нь шинэ агент Tejo-гийн ур чадваруудыг сулруулахад төвлөрсөн бөгөөд мөн Breach-т ч өөрчлөлт орсон байна.
Tejo-д хийгдсэн өөрчлөлтүүд
Guided Salvo
- Үнэ: 150 кредит
- Раундын эхэнд 1 сум өгнө
- Нэг сум тутамд нэг удаагийн буудалт хийгдэнэ
- Раунд дундуур дахин цэнэглэх боломж байхгүй боллоо
- Газрын зураг дагуух чиглүүлэлтийн зай 55 м-ээс 45 м болж буурав
Stealth Drone
- Үнэ: 300 → 400 кредит боллоо
Special Delivery
- Үнэ: 300 → 200 кредит боллоо
Armageddon (ультимейт)
- Активлахад шаардлагатай оноо 8 → 9 болсон
Breach-д хамаарах өөрчлөлт
Fault Line
- Активласнаас хойш цохилт өгөх хугацаа 1 сек → 1.2 сек болж нэмэгдсэн
Swiftplay горимын шинэчлэлт
Breach, Killjoy, Viper агентууд одоо эхний үед 2 биш 3 ультимейт оноотой эхлэх болно.
Алдааны засвар
Зарим скинуудын (Oni, Evori Dreamwings, EX.O, Prelude to Chaos, Mystbloom зэрэг) эхний алааны дараах kill banner хэт жижиг харагддаг байсан алдааг зассан байна.