UT Esports — “PGL Bucharest 2026” тэмцээний аварга боллоо

by Саруул Батболд
0 comments

FUT Esports баг PGL Bucharest 2026 тэмцээний Гранд финалд Astralis багийг 3:0 (Ancient 13:5, Mirage 13:5, Nuke 14:16, Dust2 13:3) харьцаатайгаар буулган авч, тэмцээний үнэмлэхүй аваргаар тодорлоо. Тэд аваргын цом болон 200,000 ам.долларын шагналыг хүртэж байна.

Тэмцээний шийдвэрлэх тоглолтын шилдэг тоглогчоор (MVP) Дмитрий “dem0n” Мирошниченко шалгарлаа. Тэрээр финалын цувралд 70 аллага, 47 үхэл гүйцэтгэж, 86 ADR үзүүлэлттэйгээр гайхалтай тоглолт үзүүлсэн юм. Түүнчлэн тэрээр “Dust2” газрын сүүлчийн 1v1 клатч тохиолдлыг амжилттай дуусгаж, багийнхаа ялалтыг баталгаажуулсан билээ.

Шагналын сангийн хуваарилалт

Нийт 625,000 ам.долларын шагналын санг тэмцээнд оролцсон 16 багт дараах байдлаар хуваарилжээ:

БайрБагШагнал
1-р байрFUT$200,000
2-р байрAstralis$93,750
3-р байрThe MongolZ$75,000
4-р байр3DMAX$43,750
5-р–8-р байрEYEBALLERS, MIBR, PARIVISION, B8$31,250
9-р–11-р байрLegacy, Wildcard, NRG$15,625
12-р–14-р байрBC.Game Esports, Inner Circle Esports$9,375
15-р–16-р байрFaZe Clan, Team Voca$6,250

PGL Bucharest 2026 тэмцээн 4 дүгээр сарын 4-нөөс 11-ний хооронд Румын улсын Бухарест хотноо зохион байгуулагдлаа. Нийт 16 баг аваргын цом болон чансаа ахихын төлөө ийнхүү найман өдрийн турш ширүүн өрсөлдлөө.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй