21
Эхэндээ Assassin’s Creed Shadows тоглоомыг шүүмжилж байсан ч Ubisoft шинэ трейлер, тоглоомын үзүүлбэрүүдээр олон хүний бодлыг өөрчилж байна.
Өмнө нь уг тоглоомыг ээлжит Assassin’s Creed цувралын нэг гэж үзэж, алдаатай, гажиг ихтэй гарах байх гэж хүлээж байсан. Гэвч шинэ трейлерүүд болон тоглолтын үзүүлбэрүүд тоглоомыг өмнөх хувилбаруудаас илүү бодит, илүү стелс ажиллагаатай болгосныг харууллаа.
YouTube хэрэглэгчдийн сэтгэгдэл:
- “Энэ бол Assassin’s Creed-ын жинхэнэ мөн чанарыг хадгалсан тоглоом. Стелс илүү сайжирч, сүүдэрт нуугдах, дайснаа тэмдэглэх, давхар хөнөөх функц эргэн ирсэн. Паркур RPG төрлийн тоглоомуудаас хамгийн шилдэг нь!”
- “Ubisoft энэ удаа үнэхээр гайхалтай ажил хийсэн!”
Одоогоор тоглоомын талаар маш эерэг сэтгэгдлүүд гарч байна.
Тоглоомын нээлтийн тов
Assassin’s Creed Shadows тоглоомыг 2025 оны 3-р сарын 20-нд PlayStation 5, Windows, Xbox Series X/S платформууд дээр гаргахаар төлөвлөжээ.
Тоглоомын эцсийн хувилбар хэрхэн гарахыг хүлээх л үлдлээ – Ubisoft энэ удаад үнэхээр жилийн шилдэг тоглоом бүтээж чадсан уу, гэдгийг удахгүй харах болно.