The MongolZ шинэчлэгдсэн бүрэлдэхүүнтэйгээр “PGL Major Singapore 2026”-д өрсөлдөх үү?

0 comments

2025 оны есдүгээр сард Valve болон HLTV-ийн чансааг тэргүүлж, CS2-ын дэлхийн №1 багаар шалгарч байсан Монголын “The MongolZ” баг 2026 оны улирлын өөрчлөлтүүдийн дараа оны оройн хамгийн том тэмцээн болох “PGL Major Singapore”-д өрсөлдөх бэлтгэлээ хангаж байна.

Бүрэлдэхүүний шинэчлэлт ба одоогийн үр дүн

BLAST.tv Austin Major 2025-ын финалд үлдэж, Esports World Cup 2025 тэмцээнд түрүүлсний дараа багийн од рифлер “Senzu” М.Азбаяр багийг орхисон билээ. Түүнийг орлуулахаар “cobrazera” У.Анарбилэг нэгдэж, баг PGL Bucharest 2026-д 3-р байр, PGL Cluj-Napoca 2026-д 4-р байр эзэлсэн ч IEM Cologne Major 2026 тэмцээний плей-офф шатанд шалгарч чадалгүй мултарсан юм.

Үүний дараа багийн бүрэлдэхүүнд дахин өөрчлөлт орж, “mzinho” Б.Аюуш олон улсын баг руу шилжин, “cobrazera”-г сэлгээнд суулгав. Тэдний залгамж болгож академиас хоёр залуу тоглогчийг үндсэн багтаа авснаар MongolZ 100% Монгол бүрэлдэхүүнтэй хэвээр үлдлээ. Шинэчилсэн бүрэлдэхүүн BLAST Bounty 2026 Season 2 Finals болон EWC 2026 тэмцээнүүдэд оролцсон ч хоёуланд нь хасагдах шатны эхний тоглолтод ялагдал хүлээгээд байна.

Дасан зохицох үйл явц ба дэлхийн тавцан дахь боломж

Багийн ахлагч “bLitz” Б.Гарьдмагнай, AWP ашиглагч “910” Б.Өсөхбаяр, рифлер “Techno” М.Содбаяр болон дасгалжуулагч “maaRaa” Б.Эрдэнэдалай нараас бүрдсэн үндсэн цөм хэвээр үлдсэн нь шинэ тоглогчдод тактикийн системд хурдан дасан зохицох давуу талыг олгож байна. Дасгалжуулагч maaRaa хувийн шалтгаанаар сүүлийн хоёр тэмцээнийг өнжсөн ч дараагийн тэмцээнээс эргэн ирж, шинэ тоглогчдын дасан зохицох үйл явцыг удирдахаар болжээ.

Түүнчлэн дэлхийн шилдэг Team Vitality, Team Falcons, Team Spirit, NAVI зэрэг тэргүүлэгч багууд зуны амралтын дараа тогтворгүй тоглолт үзүүлж байгаа нь ирэх Major тэмцээний өрсөлдөөнийг илүү нээлттэй болгож байна. Тогтвортой байдлаа хурдан олсон аль ч баг цомын төлөө өрсөлдөх боломжтой нөхцөл байдал бүрдээд байна.

Ирэх тэмцээнүүдийн хуваарь

PGL Major Singapore 2026-гийн өмнө The MongolZ дараах тэмцээнүүдэд оролцохоо зарлаад байна:

  • FISSURE Playground #3: 9 дүгээр сарын 8–13
  • PGL Masters Bucharest 2026: 10 дугаар сарын 24–31
  • IEM Beijing 2026: 11 дүгээр сарын 2–8

Тэд 10 болон 11 дүгээр сарын Valve-ийн чансаанд дээгүүр байр эзэлснээр BLAST Rivals Fall 2026 (11 сарын 11–15) болон 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 13-ны хооронд болох PGL Major Singapore 2026 тэмцээнд шалгаран өрсөлдөх юм.

The MongolZ 1xBet-ийн хамтаар багтаа анх удаа Major тэмцээнд түрүүлэх аян замд нь амжилт хүсье!

Сэтгэгдэл үлдээгээрэй