“The MongolZ” шинэ бүрэлдэхүүнтэйгээр эхний тэмцээндээ шөвгийн наймд үлдлээ

by Саруул Батболд
0 comments

Цахим спортын Counter Strike-2 төрлийн “BLAST Bounty Summer 2026” тэмцээний шөвгийн найман баг өнгөрсөн шөнө тодорхой болов. 1xBet компани нь манай улсын The MongolZ багийн спонсор бөгөөд тус баг урьдчилсан шатнаас амжилттай оролцож, дараагийн шатанд шалгараад байна.

Тэмцээний шилдэг найман баг

Бүс нутаг бүрийн шилдэг 32 баг өрсөлдсөн урьдчилсан шатнаас дараах найман баг тунан үлдээд байна:

The MongolZ багийн амжилт болон чансаа

Манай улсын баг урьдчилсан шатны тоглолтуудад АНУ-ын “Wildcard” болон Норвегийн “HEROIC” багуудыг буулган авснаар шилдэг наймд багтсан юм. Цаашид томоохон тэмцээнүүдэд урилгаар оролцохын тулд энэ тэмцээнд өндөр амжилт үзүүлж, дэлхийн чансааны оноогоо нэмэгдүүлэх шаардлагатай. Одоогийн байдлаар тэд дэлхийн чансааны 14 дүгээр байранд эрэмбэлэгдэж байна.

Багийн бүрэлдэхүүн дэх өөрчлөлтүүд

Зуны амралтын үеэр тус баг бүрэлдэхүүндээ нэлээд өөрчлөлт хийсэн бөгөөд Б.Аюуш (mzinho) “BC Game Esports” руу шилжиж, У.Анарбилэг (cobrazera) сэлгээнд шилжсэн байна. Тэдний орон зайд Ч.Золбаяр (Tikuak), Д.Ирээдүй (DarkMeister) зэрэг залуу тамирчдыг авчирчээ. Эдгээр тоглогчид нь 2025 онд тус багийн академиас замналаа эхэлж, ийнхүү үндсэн багт дэвшин тоглох эрхтэй болсон байна.

Ч.Золбаяр (Tikuak)-ын хувьд өмнө нь академид дөрвөн сар тоглосныхоо дараа “Chinggis Warriors” баг руу шилжин тоглож байсан. Тэрбээр уг багтайгаа дунд түвшний олон тэмцээнд амжилттай оролцож, 2025 оны 12 дугаар сард Ази тивийн аваргад тооцогдох “eXTREMESLAND 2025” тэмцээнд түрүүлсэн арвин туршлагатай тоглогч юм.

Дараагийн шатны тоглолтууд

“BLAST Bounty Summer 2026” тэмцээний шөвгийн наймын тоглолтууд ирэх 7 дугаар сарын 30-ны өдөр Мальт улсын Аттард хотод байрлах “BLAST Arena” студид эхлэх хуваарьтай байна. Багуудын оноолт хараахан гараагүй байгаа бөгөөд чансаагаар доогуур дөрвөн баг нь өндөр чансаатай багуудаас өөрсдөө сонгож тоглох дүрмээр явагдах ажээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй