BLAST.tv Austin Major 2025 тэмцээний 3-р шатны хамгийн их үзэгчтэй тоглолтуудын жагсаалтад The MongolZ багийн оролцсон хоёр тоглолт багтжээ. Esports Charts-ийн мэдээлснээр энэхүү шат (Stage 3, June 12–16) дахь хамгийн их үзэгчтэй тоглолт нь G2 vs The MongolZ байсан бөгөөд тухайн тоглолтыг нэг дор 990,184 хүн үзсэн байна.
Үзэгчдийн тоогоор удаах байранд MOUZ vs Legacy (909,047), гуравдугаарт FaZe vs The MongolZ (797,700) тоглолтууд оржээ. Ингэснээр The MongolZ баг нь хоёр тоглолттойгоор үзэгчдийг хамгийн их татсан багуудын нэг болж, олон улсын цахим спортын тавцанд хэр их сонирхол татаж байгааг дахин харууллаа.
Энэ нь зөвхөн багийн тоглолтын чанар бус Монголын цахим спортын нийгэмлэгийн идэвхтэй дэмжлэг, дэлхий дахинд The MongolZ багийн нэр хүнд өсөн нэмэгдэж буйг илтгэж байна.

Дараагийн тоглолт: The MongolZ vs FaZe
The MongolZ багийн дараагийн тоглолт нь 2025 оны 6-р сарын 21-ний өглөөний 02:00 цагт (Улаанбаатарын цагаар) FaZe Clan багийн эсрэг явагдах бөгөөд энэ нь тэмцээний хувь заяаг шийдэх чухал тулаан байх болно. Энэхүү тоглолтод баг албан ёсны ивээн тэтгэгч болох 1xBet-ийн дэмжлэгтэйгээр оролцоно.
2 comments
Манайхыг дэлхий таньж эхэлж байна даа. Бахархаж байна!
Залуус маань үнэхээр мундаг байна. Одоо ялалтаа л авчихвал боллоо!