Stake Ranked Episode 2: Эхний өдрийн тоглолтын үр дүн

by Саруул Батболд
0 comments

Esports World Cup 2026” тэмцээний шууд урилга (direct invite)-ын сүүлчийн хоёр эрхийг шийдэх, мөн VRS чансаанд чухал нөлөө үзүүлэх ач холбогдолтой “Stake Ranked Episode 2” тэмцээний эхний өдрийн тоглолтууд өндөрлөлөө.

Тоглолтуудын үр дүн:

  • 3DMAX 0:2 magic Эхний тоглолтод 3DMAX болон magix багууд учраа тааран тоглолоо. Хоёр дахь мап болох Inferno дээр нэмэлт цаг (overtime) сунгасан ширүүн өрсөлдөөний эцэст magic баг 2:0-ээр илүүрхэж, дээд хүснэгт (upper bracket)-ийн хагас шигшээд шалгарлаа.
  • HEROIC 0:2 Ninjas in Pyjamas Тэмцээний хоёр дахь өрсөлдөөнд NIP баг Nuke мап дээр 13:7, Mirage мап дээр 13:9-ийн харьцаатайгаар HEROIC-ийг 2:0-ээр буулган авч, хүснэгтийг тэргүүлэн цааш алхлаа. Уг тоглолтын шилдэг тоглогчоор 1.85-ын өндөр үнэлгээ, 49-20 гэсэн гайхалтай K/D (алсан/үхсэн харьцаа) үзүүлэлттэйгээр Мартин “stavn” Лунд тодорлоо. stavn нь энэ оны дөрөвдүгээр сард NIP багт нэгдсэн бөгөөд идэвхгүй жагсаалтад шилжсэн Украины тамирчин Артем «r1nkle» Морозыг орлосон юм.
  • FaZe 2:0 Alliance Гурав дахь тулаанд FaZe Clan-ийн ахлагч Рассел “Twistzz” Ван Далкен гайхалтай перформанс үзүүлэв. Тэрээр 1.70 гэсэн фэнүүдийг алмайруулсан үнэлгээгээр тоглолтын шилдэг тоглогч болж, багтаа 2:0-ийн харьцаатай цэвэр ялалт авчирлаа.
  • Sharks 2:1 9z Эхний тоглолтын өдрийн хаалтыг хийж Бразилын Sharks болон Америкийн 9z багууд учраа таарсан юм. HLTV чансааны 50-д эрэмбэлэгддэг “Акулууд” (Sharks) чансааны 21-д бичигддэг хүчирхэг өрсөлдөгчийнхөө эсрэг ширүүн тэмцэж, тэнцүүхэн өрсөлдөөний эцэст 2:1-ээр дуулиантай ялалт байгууллаа.

Ийнхүү эхний өдөр ялалт байгуулсан багууд дээд хүснэгтийн хагас шигшээ рүү дэвшиж байгаа бол ялагдсан багууд тэмцээнээс хасагдах эрсдэлтэй доод хүснэгт (lower bracket) рүү унаж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй