Хойд Америкийн шилдэг багуудын нэг NRG Esports тун удахгүй болох BLAST.tv Austin Major 2025 тэмцээнд хүч үзэх гэж буйтай холбогдуулан тус багийн хамтран эзэмшигч, домогт сагсан бөмбөгчин Шакил О’Нил өөрийн дэмжлэгээ илэрхийллээ.
Шакил O’Нил: “Энэ бол зүгээр нэг тэмцээн биш, энэ бол киберспортоос дээгүүр зүйл”
BLAST-ийн мэдээлснээр, Шакил О’Нил дараах байдлаар сэтгэгдлээ илэрхийлсэн байна:
“Би NRG-ийн залуусыг BLAST.tv Austin Major 2025 дээр дэмжих болно. Тэд Америкийн төлөөлөл болж, манай нутагт, АНУ-д тоглох гэж байна. Мейжор бол зүгээр нэг энгийн тэмцээн биш, энэ бол киберспортоос дээгүүр, дэлхийн шилдгүүд нэгэн тайзан дээр нүүр тулан өрсөлддөг оройлох түвшний арга хэмжээ. Остин хотод, NRG багийн оролцоотойгоор ийм чухал тэмцээн зохиогдож байгаа нь үнэхээр онцгой. Би тэдний тоглолтыг тэсэн ядан хүлээж байна.”
BLAST.tv Austin Major 2025 — Америкийн хөрсөнд болох томоохон мэйжор
BLAST.tv Austin Major 2025 тэмцээн 6-р сарын 2-22-ны хооронд АНУ-д зохион байгуулагдах бөгөөд 32 баг нийт **1.25 сая ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөнө.
NRG Esports баг тэмцээний анхны шатнаас оролцож, бүс нутгийн сонгон шалгаруулалтаас шалгарсан 15 багтай хамт эхэлнэ. Харин плей-оффын шатны тоглолтууд Moody Center-т зохиогдох юм.
NRG-ийн хувьд онцгой сорилт
NRG багийн хувьд энэхүү мэйжор нь зөвхөн дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх боломж төдийгүй, эх орондоо, нутгийн үзэгчдийн өмнө нэр төрөө харуулах чухал тэмцээн болж байгаа юм.
1 comment
Шакил О’Нил хүртэл дэмжиж байгаа нь сонирхолтой байна. NRG-д амжилт хүсье