PUBG Mobile тоглоом Esports Nations Cup 2026 тэмцээний хөтөлбөрт багтлаа

by Саруул Батболд
0 comments

Анх удаа зохион байгуулагдаж буй “Esports Nations Cup 2026” тэмцээний төрлүүдийн жагсаалтад “PUBG Mobile” албан ёсоор нэмэгдлээ. Тус тэмцээн ирэх 11 дүгээр сарын 3-наас 8-ны хооронд болох тов гарчээ.

Тэмцээний хэсгийн шатанд 32 баг найм наймаараа дөрвөн хэсэгт хуваагдах бөгөөд “round-robin” буюу хэсэг дотроо тойргоор тоглох системээр өрсөлдөнө. Хэсэг бүрээс шилдэг дөрвөн баг дараагийн шатанд шалгарах юм. Шалгарсан шилдэг 16 шигшээ баг “Smash Point” дүрмийн дагуу аваргын төлөө тулалдана.

Тэмцээний урилга ба эрх олголт:

  • Шууд урилга: Нийт 16 баг шууд урилгаар оролцоно. Үүний 12-ыг нь үндэсний чансаан дээр үндэслэн олгох бол үлдсэн 4 урилгыг зохион байгуулагчид өөрсдийн үзэмжээр хуваарилах аж.
  • Сонгон шалгаруулалт: Үлдсэн 16 багийг бүс нутгийн сонгон шалгаруулалт болон “Wildcard” эрхээр тодруулна. Бүс нутгийн онлайн сонгон шалгаруулалтууд 7 дугаар сарын 10-наас 12-ны хооронд явагдахаар товлогджээ.

Сонгон шалгаруулалтын эрхүүдийг бүс нутгаар харуулбал:

  • Хойд болон Төв Америк (2 эрх)
  • Баруун Европ (2)
  • Ойрхи Дорнод болон Хойд Африк (MENA) (2)
  • Зүүн Европ болон Төв Ази (EECA) (2)
  • Төв болон Өмнөд Африк (2)
  • Зүүн Өмнөд Ази (2)
  • Далайн орнууд (2)
  • Өмнөд Америк (1)
  • Зүүн болон Өмнөд Ази (1)

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй