13
Death Stranding 2: On The Beach тоглоомыг PlayStation Store-оос хэд хэдэн бүс нутагт урьдчилан захиалах боломжтой боллоо. Тоглоом хоёр хувилбартай худалдаалагдана.
- Стандарт хувилбар – тоглогчдод квокка hologram, Сэмийн тусгай хэрэгсэл зэрэг нэмэлт контенттой.
- Өргөтгөсөн хувилбар – 48 цагийн эрт нэвтрэх боломж, нэмэлт бонусууд болох пулемёт, Сэмийн сайжруулсан экзо-хөл, шинэ тэмдэгүүдтэй байх юм.
Death Stranding 2 нь эхний ангийн үйл явдлыг үргэлжлүүлэх бөгөөд АНУ-ын оршин суугчдыг нэгтгэсэн Сэм Портер Бриджес шинэ гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд бусад тив рүү аялж, шинэ адал явдалтай тулгарна.
Тоглоомын албан ёсны нээлт 6-р сарын 26-нд болох бөгөөд PlayStation 5-д зориулсан онцгой бүтээл байх болно.