“Mortal Kombat II” киноны шинэ трейлер цацагдлаа

by Саруул Батболд
0 comments

“Warner Bros.” компани “Mortal Kombat” киноны үргэлжлэл болох шинэ ангийн трейлерийг олон нийтэд танилцууллаа. Энэхүү дүрс бичлэгт “The Boys” цувралаар алдаршсан Карл Урбаны бүтээсэн Жонни Кейжийн дүрд гол анхаарлаа хандуулжээ. Харин 2021 оны анхны ангийн гол дүр болох Льюис Таны бүтээсэн Коул Янг шинэ киноны сурталчилгааны материалуудад бараг харагдахгүй байгаа нь анхаарал татаж байна.

“New Line Cinema”-гийн уран бүтээлчид энэ удаад илүү өргөн цар хүрээ, үзүүштэй байдалд бооцоо тавьжээ. Кинонд бидний сайн мэдэх дүрүүдээс гадна Китана, Барака болон Куан Чи нар шинээр гарч ирнэ. Тэр дундаа Саб-Зирогийн шинэ хувилбар болох бараан төрхт Нуб Сайботын дүр шүтэн бишрэгчдийн сонирхлыг ихээхэн татаж байна.

Трейлерээс киноны үйл явдлын зангилаа болон видео тоглоомын цувралын фанатуудын сайн мэдэх дүрүүдийн оролцсон ширүүн тулааны хэсгүүдийг харж болно.

Найруулагч Саймон МакКуойд хэлэхдээ, үргэлжлэл анги нь эхний ангийн уур амьсгалыг хэвээр хадгалахын зэрэгцээ илүү олон тулаан, шинэ байршил, олон дүрүүдийг багтаасан гэдгийг онцолжээ. Харин зохиолч Жереми Слейтер түүх зөвхөн дэвжээн дээрх тулаанаар хязгаарлагдахгүй гэдгийг нэмж хэлэв.

“Тулаанаас бусад үед ч баатрууд өөрсдийн даалгаврыг биелүүлж явах болно” хэмээн тэрээр онцолж, сонирхолтой драмын өрнөл болон “fatality” буюу цувралын нэрийн хуудас болсон хэрцгий төгсгөлийн мэхүүдийг амлаж байна.

“Mortal Kombat 2” киноны нээлт 2026 оны тавдугаар сарын 8-нд товлогджээ. Мөн студийн зүгээс тус франчайзын гуравдугаар ангийн ажил хэдийнэ идэвхтэй шатандаа орсон гэдгийг баталсан байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй