Microsoft Xbox/PC Game Pass-д гуравдугаар сарын хоёр дахь шинэчлэлээ зарлалаа

by Саруул Батболд
0 comments

Microsoft компани 2025 оны гуравдугаар сарын сүүлийн хагаст Xbox/PC Game Pass-д нэмэгдэх шинэ тоглоомуудын жагсаалтыг зарлалаа.

Game Pass-д нэмэгдэх шинэ тоглоомууд

  • Гуравдугаар сарын 18 (аль хэдийн бэлэн болсон)33 Immortals (Game Preview) (Cloud, PC, Xbox Series X|S) – 33 тоглогчтой хамтран тоглох боломжтой адал явдалт тоглоом.
  • Гуравдугаар сарын 19Octopath Traveler II (Series X|S) – Солистиагийн ертөнцөд найман шинэ баатар нэгдэж адал явдалд гарна.
  • Гуравдугаар сарын 19Train Sim World 5 – Төмөр замын симуляторын шинэ хувилбар, шинэ галт тэрэг, замууд нэмэгдсэн.
  • Гуравдугаар сарын 20Mythwrecked: Ambrosia Island (Cloud, Console, PC) – Грекийн домогт бурхдын дурсамжийг сэргээх даалгавартай адал явдалт тоглоом.
  • Гуравдугаар сарын 25Blizzard Arcade Collection (Console, PC) – The Lost Vikings, Blackthorne, Rock N Roll Racing зэрэг Blizzard-ийн сонгодог тоглоомуудын цуглуулга.
  • Гуравдугаар сарын 27Atomfall (Cloud, Console, PC) – Англид болсон цөмийн гамшгийн дараах амьд үлдэх тэмцлийг харуулсан шинэ survival-action тоглоом.

Нэмэлт:

  • Гуравдугаар сарын 26-наас Game Pass CoreTunic, Batman: Arkham Knight, Monster Sanctuary нэмэгдэнэ.

Гуравдугаар сарын 31-нээс Game Pass-ийг орхих тоглоомууд

  • Yakuza 0, Kiwami, Kiwami 2, Like a Dragon
  • MLB The Show 24
  • Lil Gator Game
  • Hot Wheels Unleashed 2
  • Open Roads
  • The Lamplighter’s League
  • Monster Hunter Rise

You may also like

Leave a Comment