Microsoft-ийн хиймэл оюун ухаан Quake II тоглоомын түвшинг бүтээв — тоглоомыг хөтөчөөр шууд тоглож болно

by Саруул Батболд
0 comments

Microsoft компани хиймэл оюун ухаанаар бүтээсэн Quake II тоглоомын түвшинг танилцууллаа. Энэхүү туршилтын түвшинг Microsoft Research-ийн багийнхан Muse AI загварын тусламжтайгаар зохиосон бөгөөд хэрэглэгчид Copilot for Gaming платформоор дамжуулан вэб хөтчөөс шууд тоглох боломжтой болжээ.

AI-ийн бүтээсэн энэхүү түвшин нь Quake II-ийн хялбаршуулсан хувилбар бөгөөд тоглох хугацаа хязгаартай. Muse AI-ийн анхны хувилбарууд 300×180 нягтрал, 10 FPS-тай байсан бол одоо 640×360 нягтрал, илүү өндөр FPS-тэй болж сайжирсан гүйцэтгэлийг харуулж байна.

Microsoft Muse AI-г цаашид тоглоомын прототип бүтээх, хуучин тоглоомыг орчин үеийн технологид нийцүүлэн дахин амилуулахад ашиглахаар төлөвлөж байна.

“Muse зөвхөн сонгодог тоглоомыг хадгалахаар зогсохгүй, олон төрлийн платформ дээр хүртээмжтэй болгоно” гэж Microsoft Gaming-ийн гүйцэтгэх захирал Фил Спенсер онцолжээ.

Мөн Microsoft ирээдүйд хиймэл оюун ухаанаар бүтээсэн туршилтын тоглоомуудын санг өргөжүүлэхээр төлөвлөж буйг мэдэгдлээ.

You may also like

Leave a Comment