Eternal Fire баг ULF Esports-ийн байрыг VCT EMEA лигт авна

by Саруул Батболд
0 comments

Туркийн кибер спортын Eternal Fire клуб “VALORANT”-ын дэлхийн том тавцанд хөл тавихаар бэлтгэж байна. “Sheep Esports”-ийн мэдээлснээр, тус байгууллага “VCT EMEA” лиг дэх “ULF Esports” багийн эрхийг (slot) худалдаж авахаар болсон нь 2026 оны улирлын хамгийн дуулиантай өөрчлөлтүүдийн нэг болж байна.

“ULF Esports” баг “Ascension” тэмцээнд түрүүлж, уг лигт орох эрхээ авсан ч тус багийг тойрсон санхүүгийн ноцтой асуудлууд тасраагүй юм. Тодруулбал, тоглогчид болон ажилтнуудынхаа цалинг хэдэн сарын турш тавиагүй гэх мэдээллүүд гарсан тул “Riot Games” компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр тэдэнтэй байгуулсан түншлэлээ цуцалжээ.

“Eternal Fire” клуб “ULF”-ийн хуучин бүрэлдэхүүний үндсэн “араг яс”-ыг хадгалж үлдэхээс гадна зарим нэг хүч нэмсэн сэлгээнүүдийг хийх төлөвтэй байна:

  • audaz
  • echo
  • nekky
  • Favian
  • Izzy (Туркийн “Challengers” лигт тоглож буй “EF”-ийн бүрэлдэхүүнээс s0pp-ийн оронд ирэх магадлалтай)

Мөн Afr0nfire болон L7 нараас бүрдсэн дасгалжуулагчдын баг “Eternal Fire” клубт шилжин ирэх ажээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй