Epic Games Store дээр Jurassic World Evolution 2 үнэгүй болжээ

by Саруул Батболд
0 comments

Epic Games Store дэлгүүрт шинэ урамшуулалт хуваарийн хүрээнд Jurassic World Evolution 2 тоглоомыг үнэгүй авах боломж нээгдлээ. Энэхүү стратеги симуляторыг 2025 оны 3-р сарын 27-ныг хүртэл үнэгүй татаж авч болно.

Юуны тухай тоглоом вэ?

Jurassic World Evolution 2 нь алдарт “Jurassic World” цуврал киноноос сэдэвлэсэн паркын удирдлагын симулятор тоглоом юм. Тоглогчид өөрсдийн динозаврын парк байгуулж, менежмент хариуцахаас гадна киноны танил үйл явдлуудыг дагах эсвэл шинэ түүх зохион бүтээх боломжтой.

Тус тоглоом нь Steam платформ дээр 89% эерэг үнэлгээтэй бөгөөд стратеги, удирдлагын төрлийн тоглоом сонирхогчдод тохиромжтой бүтээлд тооцогддог.

You may also like

Leave a Comment