27
Blizzard алдарт манга болох Berserk-тэй хамтран Diablo IV-д зориулсан тусгай эвэнтийг 5-р сарын 6-наас 6-р сарын 3-ны хооронд бүх платформ дээр зохион байгуулахаар болсноо зарлалаа. Эвэнтийн хүрээнд тоглогчид чөтгөрүүдийг устгах замаар онцгой валют цуглуулж, үүгээрээ зөвхөн энэ эвэнтийн үеэр олдох гоёл чимэглэлийн зүйлсийг авах боломжтой болно.
Тусгай эвэнтийн косметик зүйлсийн жагсаалт:
- Hawks Destiny — Нуруунд зүүдэг цүнх хэлбэрийн трофей
- Skull Knight’s Crest — Моринд зориулсан хуяг
- Brand of Sacrifice — Тоглогчийн хүзүүнд байрлах сорви хэлбэрт тамга
- Foretold Eclipse — Оршуулгын дурсгалын чулуун хөшөө
- Od of the Berserker — Эмблем
Үүнээс гадна зарим нэмэлт косметик зүйлийг дотоод дэлгүүрээр худалдаж авах боломжтой бөгөөд дараах зүйлс багтжээ:
- Варвар ангилалд зориулагдсан Берсеркийн хуяг
- Хулгайн ангилалд зориулагдсан Hawk of Light нэртэй хуяг
- Хулгайн ангилалд зориулагдсан дайчны хуяг
- Нэкромант ангилалд зориулагдсан Skull Knight хуяг
- Тусгай тулааны морь — Hawk’s War Mount
- Шинэ тэжээмэл амьтан — The Schnoz