Цуу яриа: Red Dead Redemption 2 тоглоомын некстген хувилбар 2025 онд гарах магадлалтай

by Саруул Батболд
0 comments

Rockstar Games студийн эх сурвалжуудаас авсан мэдээллээр, олон улсын GameReactor сайт Red Dead Redemption 2 тоглоомын сайжруулсан некстген хувилбар энэ 2025 онд гарч магадгүй талаар мэдээллээ.

Хаана, ямар платформ дээр гарах вэ?

Шинэ хувилбар нь дараах платформ дээр гарах хүлээлттэй байна:

  • PlayStation 5
  • Xbox Series X|S
  • Nintendo Switch 2

Энэ нь Red Dead Redemption 2 тоглоомын график болон гүйцэтгэл илүү дэвшилтэт технологид нийцэж, шинэ үеийн тоглоомын консолууд дээр илүү сайжруулсан туршлага өгөх зорилготой гэнэ.

Take-Two компанийн тайланд шинэ хувилбар дурдагдсан уу?

Take-Two Interactive-ийн улирлын тайланд 2026 оны 3-р сарын 31-ний өмнө нэр нь тодорхойгүй шинэ хувилбар гарах тухай мэдээлэл мөн багтсан бөгөөд энэ нь Red Dead Redemption 2 эсвэл GTA IV байх боломжтой гэж олон тоглогчид таамаглаж байна.

Тоглоомын тухай товч

Red Dead Redemption 2 нь Rockstar компанийн гаргасан адал явдалт, гуравдугаар биеийн өнцгөөс тоглох шутер төрлийн тоглоом бөгөөд 2018 онд анх PC, PlayStation, Xbox платформуудад гарсан. Тоглоом нь нээлттэй ертөнцийн өрнөл, гүн гүнзгий түүх, нарийн детальчлагдсан орчноороо тоглогчдын дунд алдартай болсон юм.

You may also like

Leave a Comment