CS2-ын фенүүд Ричард Льюисын “Gonzo Awards”-аас “Хамгийн ядаргаатай” нийгэмлэгээр тодорлоо

by Саруул Батболд
0 comments

“Gonzo Awards”-ын зохиогч Ричард Льюис тоглоомын салбарын хамгийн таагүй фенүүдийн нэгдлийг тодруулдаг жил бүрийн “анти-шагнал”-ынхаа дүнг танилцууллаа. 2025 оны “Most Irritating Fanboys” буюу “Хамгийн ядаргаатай фенүүд” цолыг “CS2-ын нийгэмлэг” дахин хүртсэн байна. Ингэснээр Counter-Strike 2-ын фенүүд 2010-ад оны эхэн үеийн “французууд”-аас хойш энэхүү таагүй шагналыг хоёр жил дараалан авсан анхны тохиолдол боллоо.

Ричард Льюисын зүгээс CS2-ын фенүүдийг ийнхүү тодорхойлох болсон үндэслэлүүд:

  • Эцэс төгсгөлгүй гомдол: Одоогийн CS2-ыг тойрсон яриа хэлэлцүүлэг нь гомдол, уур бухимдал, харилцан бие биенээ үзэн ядсан урсгал болон хувирсан гэж зохиогч үзэж байна.
  • Биелэгдэшгүй хүлээлт: Тоглогчид CS2-ыг олон жилийн турш шүүмжилж байсан CS:GO-ийн сүүлчийн хувилбартай яг ижил байхыг шаардахын зэрэгцээ өдөр бүр шинэ контент нэхэж, эсвэл тоглоомыг “үхсэн” гэж зарладаг.
  • Subtick ба бусад шалтаг: Subtick, пинг болон читерүүдийн талаарх ихэнх гомдол нь тоглоомын бодит алдаа гэхээсээ илүү тоглогчдын сул компьютер, муу интернет эсвэл тоглоомын үндсэн механикийг ойлгоогүйгээс үүдэлтэй гэж Льюис тайлбарлав. “Subtick” гэх нэр томьёо нь юу гэсэн үг болохыг нь ч мэдэхгүй байж бүх алдаагаа чихдэг “золиосны ямаа” болсон байна.
  • Античит ба параной: Valve античитээ шинэчлэхэд “ажиллахгүй байна” гэж шүүмжилдэг бол бөөнөөр нь бан (ban) тавихад “хуурамч шийтгэл” гэж буруутгадаг нь хөгжүүлэгчдийг юу ч хийсэн “зөв” болж харагдахааргүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна.
  • Хортой хандлага (Toxic reaction): Valve-аас гаргаж буй тоглоомын шинэчлэлтэй шууд холбоогүй ямар ч мэдэгдэл нь хөгжүүлэгчид CS2 дээр ажиллахаа больсон гэх “нотолгоо” мэтээр нийгэмлэгт хүлээн авагддаг.

Ричард Льюисын дүгнэснээр, Valve юу ч хийсэн Counter-Strike-ийн тоглогчдыг 2026 онд ч эцэс төгсгөлгүй сэтгэл ханамжгүй байдал, гомдол нэхсэн жил хүлээж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй