Тоглоом хөгжүүлэгчдийн шилдэг бүтээлийг тодруулдаг The Game Developers Choice Awards 2025 (GDC Awards 2025) шагнал гардуулах ёслол гуравдугаар сарын 20-нд боллоо.
Энэ жилийн гол ялалт Balatro тоглоомд ногдсон бөгөөд “Оны шилдэг тоглоом” цолыг хүртэхийн зэрэгцээ нийт гурав шагнал хүртлээ.
Astro Bot платформер тоглоом техникийн шийдэл болон аудио хэсгээрээ хоёрдугаар байрт орсон.
GDC Awards 2025-ын ялагчид
- Оны шилдэг тоглоом – Balatro
- Шилдэг дебют – Balatro
- Шилдэг тоглоомын дизайн – Balatro
- Инновацийн шагнал – Balatro
- Шилдэг аудио – Astro Bot
- Шилдэг технологи – Astro Bot
- Шилдэг өгүүлэмж – Metaphor: ReFantazio
- Шилдэг арт дизайн – Black Myth: Wukong
- Олон нийтийн шагнал – Final Fantasy VII Rebirth
- Тоглоомын салбарын амжилтын шагнал – Сэм Лэйк (Remedy)
- Салбарын анхдагч шагнал – Лукас Поуп
Balatro – Инди тоглоомын томоохон амжилт
Balatro-г анх Канадын хөгжүүлэгч LocalThunk өөрийн зугаа, цөөн хэдэн найзууддаа зориулан бүтээжээ. Харин The Game Awards 2024-д шилдэг тоглоомын шагналд нэр дэвшиж, Golden Joystick Awards 2024-д “Шилдэг инди тоглоом”, “Оны нээлт” номинациудад ялалт байгуулсан. App Store Awards 2024-д Apple Arcade-ийн “Оны шилдэг тоглоом”-оор шалгарчээ.
Balatro тоглоомыг PC, PlayStation 4, PlayStation 5, Xbox One, Xbox Series X/S, Nintendo Switch платформ дээр тоглох боломжтой. Мөн гар утасны хувилбар есдүгээр сарын 26-нд танилцуулагдсан.
Astro Bot – PlayStation 5-ын шилдэг платформер
Astro Bot тоглоом 2024 оны есдүгээр сарын 6-нд PlayStation 5-д онцгой хувилбараар гарсан. Энэхүү платформер 80 гаруй түвшинтэй, тоглогчид 6 галактик, 50 өвөрмөц гариг дамжин аялна. Мөн PlayStation-ийн алдартай дүрүүд тоглоомд гарч ирэх болно.