Cyberpunk TCG Kickstarter дээр 25 сая доллар цуглуулж, бүх цаг үеийн дээд амжилтыг эвдлээ

by Саруул Батболд
0 comments

CD Projekt RED студиэс албан ёсоор зөвшөөрөгдсөн “Cyberpunk” ертөнцийн шинэ цуглуулдаг хөзрийн тоглоом (TCG) Kickstarter платформ дээрх хандив цуглуулах ажиллагаагаа гайхалтай үр дүнтэй дуусгалаа. “WeirdCo”-ийн хөгжүүлж буй энэхүү төсөл ердөө зорилтот мөнгөн дүнгээ биелүүлээд зогсохгүй, тус платформын түүхэн дэх хамгийн амжилттай тоглоомын кампанит ажил болж бүртгэгдэв.

Хандив цуглуулах ажиллагаа өнгөрсөн гуравдугаар сард эхэлсэн бөгөөд эхний нэг сая долларыг ердөө хэдхэн минутын дотор цуглуулж чадсан юм. Харин ажиллагаа хаагдах мөчид нийт дүн 25 сая ам.доллараас давсан байна.

Тоглогчдод зориулсан онцлох бэлгүүд

Хоёр багц үндсэн хөзөр (starter deck) бүхий багцыг авахад хамгийн багадаа 49 ам.долларын хандив өгөх шаардлагатай байв. Kickstarter-аар дамжуулан дэмжлэг үзүүлсэн хүмүүс тоглоомын онцгой зүйлс болон шүтэн бишрэгчдийн хайртай дүрүүдийн хязгаарлагдмал эрхтэй хөзрүүдийг авах юм. Үүнд:

  • V (Streetkid хувилбар);
  • Люси Кушинада болон Дэвид Мартинес (Edgerunners анимэ);
  • Ребекка.

Өмнөх дээд амжилтыг 2024 онд 15.1 сая доллар цуглуулсан “Brandon Sanderson’s Cosmere RPG” эзэмшиж байсан бол “Cyberpunk TCG” ийнхүү уг босгыг хол даван шинэчилж чадлаа.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй