Steam дижитал платформ дээр хамгийн их борлуулалттай (орлогоор) байгаа тоглоомуудын жагсаалт шинэчлэгдлээ.
Жагсаалтын нэгдүгээр байрт Capcom компанийн шинэ аймшгийн тоглоом болох Resident Evil Requiem байр сууриа хадгалсаар байна. 2026 оны хоёрдугаар сарын 27-нд нээлтээ хийсэн уг тоглоом тус цувралын түүхэн дэх хамгийн өндөр хандалттай тоглоом болж, Steam дээрх дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Тоглоом нээлтээ хийсэн даруйд нэгэн зэрэг тоглосон хэрэглэгчдийн тоо 344,214-т хүрсэн байна.
Хоёрдугаар байрт тактикийн буудлагат Counter-Strike 2 тоглоом бичигджээ. 2026 оны хоёрдугаар сарын байдлаар тус тоглоомын идэвхтэй тоглогчдын дундаж тоо 1,084,094 болж өссөн байна. Мөн өнгөрсөн сард мэргэжлийн түвшинд IEM Krakow 2026 болон PGL Cluj-Napoca 2026 гэсэн хоёр том тэмцээн амжилттай зохион байгуулагдсан нь хандалт нэмэгдэхэд нөлөөлжээ. Харин жагсаалтын гуравдугаар байрт 25%-ийн хямдрал зарласан Baldur’s Gate 3 багтсан байна.
