Team Vitality болон Enterprise Esports VALORANT-д аваргаллаа

by Саруул Батболд
2 comments

Team Vitality болон Enterprise Esports багууд “VALORANT EMEA Clash 2026” тэмцээний аваргаар тодорлоо

VCT-ийн түншлэлийн лиг болон бүс нутгийн “Challengers” лигийн шилдэг багуудыг нэгтгэсэн “VALORANT EMEA Clash 2026” тэмцээн өндөрлөв.

“EMEA Clash 2026” тэмцээний гол онцлог нь “Alpha” болон “Omega” гэсэн хоёр тусдаа “Double-Elimination” (хоёр хожигдвол хасагдах) систем бүхий хэсэгт хуваагдан явагдсан явдал юм. Ингэснээр тэмцээн ганц ялагчийн оронд хоёр эн тэнцүү аварга багийг тодруулсан байна.

  • “Omega” хэсгийн аварга — Team Vitality: Европын Team Vitality баг гранд финалд Испанийн “UCAM Esports Club”-ийг 2:0 харьцаатайгаар (Haven газрын зураг дээр 13:6, Corrode дээр 13:7) илт давуу хожлоо.
  • “Alpha” хэсгийн аварга — Enterprise Esports: Чехийн Enterprise Esports баг энэ удаагийн тэмцээний гол дуулиан байлаа. Тэд шийдвэрлэх тоглолтод Туркийн туршлагатай “FUT Esports” клубийг 2:0 харьцаатайгаар (Split дээр 13:5, Bind дээр 13:9) буулган авчээ.

Аварга болсон баг бүр тэмцээний тэргүүн шагнал болох 7,500 еврог гардан авсан байна.

You may also like

2 comments

Кутлук 2 сар 26, 2026 - 16:51

Team Vitality үнэхээр хүчтэй баг юм

Reply
Тайчу 2 сар 26, 2026 - 16:56

Тоглолт их сонирхолтой болсон байх аа

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй