Megabonk тоглоомын бүтээгч Vedinad өөрийн инди тоглоомын “The Game Awards 2025” наадмын “Шилдэг дебют инди тоглоом” номинацид нэр дэвшсэнээ сайн дураараа татан авснаа мэдэгдлээ.
Тэрээр нэр дэвшсэн нь “агуу нэр төр бөгөөд мөрөөдөл” гэж хүлээн зөвшөөрсөн ч энэ ангиллын шаардлагад Megabonk бүрэн нийцэхгүй гэж үзжээ.
Өөрийн мэдэгдэлдээ Vedinad хэлэхдээ:
“Би өөр өөр нэртэй студиудаар өмнө нь тоглоом бүтээж байсан. Тиймээс Megabonk миний дебют бүтээл биш. Энэ ангилалд оролцох нь зөв биш.”
Мөн тэрээр фенүүддээ бусад нэр дэвшигчдэд саналаа өгөхийг уриалж, тоглоомд удахгүй шинэ контентын шинэчлэл ирнэ гэж амлалаа.
The Game Awards наадмын зохион байгуулагч Жефф Кили энэ шийдвэрт талархал илэрхийлж, Megabonk-ийг номинациас хассан болохыг баталсан. Гэсэн хэдий ч тоглоомын олон нийтийн дунд маргаан өрнөж, олон хүн Megabonk нь шинэ студийн жинхэнэ дебют тул нэр дэвшил авах бүрэн эрхтэй байсан гэж үзжээ.
Өмнө нь The Game Awards 2025 наадам “2025 оны Шилдэг тоглоом” номинацуудыг зарласан билээ.
2 comments
Megabonk тоглоом улам л сайжраасај гэж найдаж байна
Хөгжүүлэгч ийм том шагналд нэр дэвшсэнд үнэхээр бахархаж байна