BLAST Остин Мейжорын плей-оффт зөөврийн компьютер авч орохыг хориглолоо

by Саруул Батболд
0 comments

Цахим төхөөрөмжүүдэд хязгаар тогтоов

BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-офф шат эхлэхийн өмнө зохион байгуулагч BLAST байгууллага үзэгчдэд зориулсан аюулгүй байдлын шинэ журам гаргажээ. Тус жагсаалтад анхаарал татсан нэг заалт бол зөөврийн компьютер, таблет зэрэг гар утаснаас том хэмжээтэй бүх төрлийн цахим төхөөрөмжийг үзэгчийн танхимд оруулахыг хориглосон явдал юм.

Хориглосон зүйлсийн жагсаалтад дараах зүйлс багтжээ:

  • Улс төрийн болон зар сурталчилгааны утгатай баннер
  • Доромжлол агуулсан туг, лого
  • GoPro-оос бусад видео бичлэгийн төхөөрөмж
  • Гар утаснаас том бүх төрлийн цахим төхөөрөмж (зөөврийн компьютер, таблет гэх мэт)
  • Аюул учруулж болзошгүй эд зүйл

“Кейс” нээх уламжлалд цэг тавигдав

Уг хориг нь сүүлийн жилүүдэд LAN тэмцээнүүдийн үеэр түгээмэл болсон нэгэн уламжлалд нөлөөлж байна — фэнүүд тэмцээний үеэр зөөврийн компьютер ашиглан Counter-Strike-ын “кейc” нээж, энэ үйл явц нь камерын дуранд өртөж, шууд дамжуулалтад гардаг байв. Одоо энэ үйлдэл албан ёсоор хориглогдож байна.

Тэмцээний тухай товчхон

BLAST.tv Austin Major 2025 тэмцээн АНУ-д зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн шилдэг багууд $1.25 саяын шагналын сантай өрсөлдөж байна. Плей-офф шат тун удахгүй эхлэх гэж байна.

You may also like

Leave a Comment