2025 оны хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээнүүдийн нэг болох BLAST.tv Austin Major 2025-ийн 3-р шатны эхний тоглолтод The MongolZ баг Бразилын FURIA багтай хүч сорин тоглож, 11:13-ийн харьцаатай ялагдал хүлээлээ.
Тус тоглолт BO1 (нэг ялагч тодруулах) форматаар явагдсан бөгөөд тоглолтын турш хоёр баг өрсөлдөөний санаачлагыг булаалдан, хурд хүч, стратегийн хувьд тэнцүү өрнөсөн ч финалын мөчид FURIA баг бага зэргийн давуу талаа ашиглан ялалтад хүрсэн юм.
Ийнхүү The MongolZ баг тэмцээний эхний шатанд 0-1 үзүүлэлттэйгээр тэмцээнээ эхлүүлж байгаа бөгөөд дараагийн шатны тоглолтуудад ялалт байгуулахын төлөө үргэлжлүүлэн тэмцэнэ.
Багийн албан ёсны ивээн тэтгэгчээр 1xBet ажиллаж байгаа бөгөөд тэдний зүгээс багийн гадаадын тэмцээнүүдэд оролцох, мэргэжлийн түвшний үйл ажиллагаанд чухал дэмжлэг үзүүлж буйг онцлон дурдмаар байна. Дараагийн тоглолтын цагийн хуваарийг HLTV.org сайтаас авна уу.
Монголын хөвгүүддээ амжилт хүсье — тэмцээн дөнгөж эхэлж байна!